Зөвшилцөлд хүрэх урлаг:

Рожер фишер Виллиам Юри Брюс Паттон

Зөвшилцөлд хүрэх урлаг: Буулт хийлгүйгээр тохиролцоонд хүрэх нь - 237х А5

30 гаруй жилийн тэртээ анх хэвлэгдсэн цагаасаа хойш энэ ном сая сая хүнд хэлэлцээр сайн хийх арга замд суралцахад нь тусалжээ. Тус номд бүхий л төрлийн маргаантай нөхцөл байдалд буулт хийлгүйгээр, уурлаж бухимдалгүйгээр харилцан зөвшилцөлд хүрч болох стратегийг алхам алхмаар тайлбарласан.

Зөвшилцөлд хүрэх урлаг ном “Өөр өөр байр суурьтай хүмүүс зохицон үр дүнд хүрч болох хамгийн сайн арга юу вэ?” гэсэн асуултаар эхэлнэ. Орчин үеийн бизнесийн үндсэн сурах бичгүүдийн нэг болсон энэ ном бүх шатны хэлэлцээр болон зөрчил маргаан шийдвэрлэх талаарх "Харвардын Хэлэлцээр Төсөл"-ийн судалгаан дээр үндэслэсэн юм.

Харилцан ашигтай, зарчимч хэлэлцээр гэж юу болох; бодлогогүй эсвэл танаас өөр бодол, хэлэлцээрийн хэв маягтай хүнтэй хэрхэн хэлэлцээр хийх; хаана уулзах, хэн түрүүлж санал тавих; хэлэлцээрт хэрхэн давуу талтай байх зэрэг асуултад энэ ном хариулт өгнө.

9789997313393

158.1 / Р-58