Local cover image
Local cover image
Image from Google Jackets

Эндүүрэл: Алдаатай, оноотой шийдвэр

By: Material type: TextTextУБ.: Мөнхийн үсэг ХГ., 2023Description: 483 х А5ISBN:
  • 978-9919-522-39-1
DDC classification:
  • 158.1 Д-305
Contents:
Энэ ном зургаан хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт бид төөрөгдөл, баримжаагүйдэл хоёр ямар ялгаатайг төрийн болон хувийн хэвшлийн жишээгээр үзнэ. Заримдаа мэл гайхмаар ялгаатай нь харагдах вий. Асуудлын ач холбогдлыг томруун харуулах үүднээс хоёр салбарын жишээг харна. Эхнийх нь ял шийтгэл оноолт (төрийн байгууллага). Хоёр дахь нь даатгал (хувийн хэвшил). Анх харахад энэ хоёр салбар өөр хоорондоо тэс өөр мэт. Гэвч баримжаагүйдлийн үүднээс харвал тун төстэй. Тийм гэдгийг нь “баримжаагүйдлийн аудит” хэмээх зүйл бидэнд харуулна. Уг шинжилгээ нэг байгууллагад ажилладаг мэргэжилтнүүд хүртэл асуудлыг хэрхэн өөрөөр дүгнэдгийг харуулна. Хоёрдугаар хэсэгт бид хүн хэрхэн шийдвэр гаргадаг болон тухайн шийдвэрийн онч, алдааг хэрхэн хэмжихтэй танилцана. Шийдвэрүүд ер нь төөрөгдөл, баримжаагүйдэл хэмээх хоёр эмгэгт хоёуланд нь өртдөг. Эл хоёр алдаа хоорондоо төстэйг энэ хэсэг тайлбарлана. “Дахин харахдаа өөрөөр дүгнэдэг” алдаатай ч бид таарна. Энэ нь хүн асуудлыг анх үзээд нэг шийдвэр гаргаснаа сүүлд дахин авч үзэхдээ өөр шийдвэр гаргах явдал юм. Бүлгийн харилцааны үед баримжаагүйдэл бүр их нэмэгддэг. Хэн түрүүлж үг хэлсэн бэ гэдгээс хүртэл эцсийн шийдвэр хамаардаг. Гуравдугаар хэсэгт нэлээд их судлагдсан нэгэн төрлийн шийдвэр гаргалтыг үзэх нь: дүрэм баримтлан шийдвэр гаргах явдал. Хүний шийдвэр гаргалттай харьцуулбал дүрэм, томьёо, алгоритмаар шийдвэр гаргах ямар давуу талтайг бид харна. Гэхдээ ихэнх хүний боддогоос ялгаатай нь ийм шийдвэрүүд дүрэм нь сайн болохоор биш харин “эндүүрэлтэй” болохоороо л давуу талтай байдаг. Дүрэм баримталсан таамаглалын сул талтай мөн энд танилцана. Тэр нь ирээдүйн талаарх мэдлэггүй байдал. Тэр нь баримжаагүйдэлтэй хослохоороо шийдвэрийн чанарыг сулруулдаг. Эцэст нь бид таны тэр үед асуухчлан: Хэрэв төөрөгдөл ийм их, хаа сайгүй байдаг юм бол яагаад би үүнийг өмнө нь ажиглаагүй билээ? хэмээх асуулт руу хандана. Дөрөвдүгээр хэсэг сэтгэлзүй рүү эргэнэ. Баримжаагүйдлийг үүсгэж буй сэтгэлзүйн гол шалтгаануудыг харна. Хүмүүс ааш зан, танин мэдэхүйн хэв маяг, хувийн онцлог гээд олон зүйлээрээ өөр. Тиймээс ч нэг зүйлийг өөрөөр хардаг. Энэ хэсэгт хүмүүс яагаад эндүүрэлд орж байгаагаа анзаардаггүй ба үйл явдал санасных нь эсрэгээр болсон ч гайхдаггүй талаар өгүүлнэ. Тавдугаар хэсэг шийдвэр гаргалтыг хэрхэн сайжруулж, алдаанаас сэргийлэх талаар өгүүлнэ. (Шууд практикт хэрэглэх үүднээс энэ номыг уншиж байгаа хүн байвал шийдвэр гаргалтын сэтгэлзүй, таамаглалын талаар өгүүлэх гурав, дөрөвдүгээр хэсгийг алгасаад шууд энэ хэсгийг уншсан нь дээр) Энд бид анагаах, бизнес, боловсрол, төр гээд олон салбарын баримжаагүйдлийг шинжлэн судална. Баримжаагүйдлийг бууруулахад туслах хэдэн арга танилцуулах ба тэдгээрийг “шийдвэр ариутгал” гэж ерөнхийд нь нэрлэдэг. Таван салбарын баримжаагүйдлийн судалгаатай танилцана. Тэр салбарынхан асуудлыг олон талаас нь үзэн, шийдвэр гаргалтын алдаагаа залруулах гэж янз бүрээр оролджээ. Эдгээр хэрэг буюу болсон явдлууд анагаахын оношилгоо, гүйцэтгэлийн үнэлгээ, шүүхийн шинжилгээ, ажилд авах үйл явц, таамаглал гаргалттай холбоотой. Энэ хэсгийн төгсгөлд асуудлыг задлан үнэлэх хэмээх аргачлалтай танилцана. Энэ нь шийдвэр ариутгалын үүднээс боловсруулсан үнэлгээний ерөнхий аргачлал бөгөөд шийдвэрийг илүү найдвартай, баримжаа алдагдсан болгох зорилготой. Баримжаагүйдэл ямар түвшинд байж болох вэ? Зургаадугаар хэсэг энэ асуултад хариулт өгнө. Магадгүй баримжаагүйдэл огт байхгүй байх нь зөв биш гэдгийг та мэдэрсэн биз. Зарим салбарт баримжаа алдагдалтыг бүрмөсөн үгүй хийнэ гэж угаас байхгүй, амьдрал дээр бүтэхгүй. Өөр зарим салбарт 0 болгох гэж оролдох нь дэндүү зардал ихтэй. Зарим салбарт баримжаагүйдлийг бууруулах нь чухал элементүүдээ гээхэд хүргэнэ. Жишээ нь баримжаагүйдлийг бууруулах гэж оролдох нь урам хугалж, өөртэй нь эрэг шураг мэт харилцаж буй сэтгэгдэл хүмүүст төрүүлдэг. Алгоритм ашигласан үед янз бүрийн эсэргүүцэл мөн үүсдэг. Тэдний заримыг энэ хэсэгт танилцуулна. Тийм авч одоо салбаруудад байгаа баримжаагүйдэл арай л дэндүү байна. Тиймээс бид “баримжаагүйдлийн аудитад” нухацтай хандан, баримжаагүйдлээ бууруулахыг төр, хувийн хэвшлийнхэнд уриалж байна. Ингэж чадвал шударга бус байдлыг багасгахаас гадна олон талын зардлаа бууруулна. Эцэст нь дурдахад бүлэг бүрийн төгсгөлд эшлэл хэлбэрээр цөөн хэдэн дүгнэлт оруулсан. Тэдгээр дүгнэлтийг та өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, мөнгө, ажил, чөлөө зав гээд чухал бүхэндээ хамаатуулан хэрэглээрэй. Баримжаагүйдэл (эндүүрэл) гэж юу болохыг ойлгож, түүнийг даван гарахаар оролдох нь нэг удаагийн биш урт хугацааны, бас тэгээд бусадтайгаа хамтран хийх үйл явц юм. Үүнд бид бие биедээ туслах хэрэгтэй. Тиймээс ч хамтдаа түүнд хүрэх үүднээс энэ номыг бид туурвисан юм.
Holdings
Item type Current library Collection Call number Status Date due Barcode
Non textbook Non textbook GMIT Library Phylosophy Mongolian book 158.1 Д-305 (Browse shelf(Opens below)) Available 3118-1
Non textbook Non textbook GMIT Library Phylosophy Mongolian book 158.1 Д-305 (Browse shelf(Opens below)) Available 3118-2
Non textbook Non textbook GMIT Library Phylosophy Mongolian book 158.1 Д-305 (Browse shelf(Opens below)) Available 3118-3

Энэ ном зургаан хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээр хэсэгт бид төөрөгдөл, баримжаагүйдэл хоёр ямар ялгаатайг төрийн болон хувийн хэвшлийн жишээгээр үзнэ. Заримдаа мэл гайхмаар ялгаатай нь харагдах вий. Асуудлын ач холбогдлыг томруун харуулах үүднээс хоёр салбарын жишээг харна. Эхнийх нь ял шийтгэл оноолт (төрийн байгууллага). Хоёр дахь нь даатгал (хувийн хэвшил). Анх харахад энэ хоёр салбар өөр хоорондоо тэс өөр мэт. Гэвч баримжаагүйдлийн үүднээс харвал тун төстэй. Тийм гэдгийг нь “баримжаагүйдлийн аудит” хэмээх зүйл бидэнд харуулна. Уг шинжилгээ нэг байгууллагад ажилладаг мэргэжилтнүүд хүртэл асуудлыг хэрхэн өөрөөр дүгнэдгийг харуулна.
Хоёрдугаар хэсэгт бид хүн хэрхэн шийдвэр гаргадаг болон тухайн шийдвэрийн онч, алдааг хэрхэн хэмжихтэй танилцана. Шийдвэрүүд ер нь төөрөгдөл, баримжаагүйдэл хэмээх хоёр эмгэгт хоёуланд нь өртдөг. Эл хоёр алдаа хоорондоо төстэйг энэ хэсэг тайлбарлана. “Дахин харахдаа өөрөөр дүгнэдэг” алдаатай ч бид таарна. Энэ нь хүн асуудлыг анх үзээд нэг шийдвэр гаргаснаа сүүлд дахин авч үзэхдээ өөр шийдвэр гаргах явдал юм. Бүлгийн харилцааны үед баримжаагүйдэл бүр их нэмэгддэг. Хэн түрүүлж үг хэлсэн бэ гэдгээс хүртэл эцсийн шийдвэр хамаардаг.
Гуравдугаар хэсэгт нэлээд их судлагдсан нэгэн төрлийн шийдвэр гаргалтыг үзэх нь: дүрэм баримтлан шийдвэр гаргах явдал. Хүний шийдвэр гаргалттай харьцуулбал дүрэм, томьёо, алгоритмаар шийдвэр гаргах ямар давуу талтайг бид харна. Гэхдээ ихэнх хүний боддогоос ялгаатай нь ийм шийдвэрүүд дүрэм нь сайн болохоор биш харин “эндүүрэлтэй” болохоороо л давуу талтай байдаг. Дүрэм баримталсан таамаглалын сул талтай мөн энд танилцана. Тэр нь ирээдүйн талаарх мэдлэггүй байдал. Тэр нь баримжаагүйдэлтэй хослохоороо шийдвэрийн чанарыг сулруулдаг. Эцэст нь бид таны тэр үед асуухчлан: Хэрэв төөрөгдөл ийм их, хаа сайгүй байдаг юм бол яагаад би үүнийг өмнө нь ажиглаагүй билээ? хэмээх асуулт руу хандана.
Дөрөвдүгээр хэсэг сэтгэлзүй рүү эргэнэ. Баримжаагүйдлийг үүсгэж буй сэтгэлзүйн гол шалтгаануудыг харна. Хүмүүс ааш зан, танин мэдэхүйн хэв маяг, хувийн онцлог гээд олон зүйлээрээ өөр. Тиймээс ч нэг зүйлийг өөрөөр хардаг. Энэ хэсэгт хүмүүс яагаад эндүүрэлд орж байгаагаа анзаардаггүй ба үйл явдал санасных нь эсрэгээр болсон ч гайхдаггүй талаар өгүүлнэ.
Тавдугаар хэсэг шийдвэр гаргалтыг хэрхэн сайжруулж, алдаанаас сэргийлэх талаар өгүүлнэ. (Шууд практикт хэрэглэх үүднээс энэ номыг уншиж байгаа хүн байвал шийдвэр гаргалтын сэтгэлзүй, таамаглалын талаар өгүүлэх гурав, дөрөвдүгээр хэсгийг алгасаад шууд энэ хэсгийг уншсан нь дээр) Энд бид анагаах, бизнес, боловсрол, төр гээд олон салбарын баримжаагүйдлийг шинжлэн судална. Баримжаагүйдлийг бууруулахад туслах хэдэн арга танилцуулах ба тэдгээрийг “шийдвэр ариутгал” гэж ерөнхийд нь нэрлэдэг. Таван салбарын баримжаагүйдлийн судалгаатай танилцана. Тэр салбарынхан асуудлыг олон талаас нь үзэн, шийдвэр гаргалтын алдаагаа залруулах гэж янз бүрээр оролджээ. Эдгээр хэрэг буюу болсон явдлууд анагаахын оношилгоо, гүйцэтгэлийн үнэлгээ, шүүхийн шинжилгээ, ажилд авах үйл явц, таамаглал гаргалттай холбоотой. Энэ хэсгийн төгсгөлд асуудлыг задлан үнэлэх хэмээх аргачлалтай танилцана. Энэ нь шийдвэр ариутгалын үүднээс боловсруулсан үнэлгээний ерөнхий аргачлал бөгөөд шийдвэрийг илүү найдвартай, баримжаа алдагдсан болгох зорилготой.
Баримжаагүйдэл ямар түвшинд байж болох вэ? Зургаадугаар хэсэг энэ асуултад хариулт өгнө. Магадгүй баримжаагүйдэл огт байхгүй байх нь зөв биш гэдгийг та мэдэрсэн биз. Зарим салбарт баримжаа алдагдалтыг бүрмөсөн үгүй хийнэ гэж угаас байхгүй, амьдрал дээр бүтэхгүй. Өөр зарим салбарт 0 болгох гэж оролдох нь дэндүү зардал ихтэй. Зарим салбарт баримжаагүйдлийг бууруулах нь чухал элементүүдээ гээхэд хүргэнэ. Жишээ нь баримжаагүйдлийг бууруулах гэж оролдох нь урам хугалж, өөртэй нь эрэг шураг мэт харилцаж буй сэтгэгдэл хүмүүст төрүүлдэг. Алгоритм ашигласан үед янз бүрийн эсэргүүцэл мөн үүсдэг. Тэдний заримыг энэ хэсэгт танилцуулна. Тийм авч одоо салбаруудад байгаа баримжаагүйдэл арай л дэндүү байна. Тиймээс бид “баримжаагүйдлийн аудитад” нухацтай хандан, баримжаагүйдлээ бууруулахыг төр, хувийн хэвшлийнхэнд уриалж байна. Ингэж чадвал шударга бус байдлыг багасгахаас гадна олон талын зардлаа бууруулна.
Эцэст нь дурдахад бүлэг бүрийн төгсгөлд эшлэл хэлбэрээр цөөн хэдэн дүгнэлт оруулсан. Тэдгээр дүгнэлтийг та өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, мөнгө, ажил, чөлөө зав гээд чухал бүхэндээ хамаатуулан хэрэглээрэй. Баримжаагүйдэл (эндүүрэл) гэж юу болохыг ойлгож, түүнийг даван гарахаар оролдох нь нэг удаагийн биш урт хугацааны, бас тэгээд бусадтайгаа хамтран хийх үйл явц юм. Үүнд бид бие биедээ туслах хэрэгтэй. Тиймээс ч хамтдаа түүнд хүрэх үүднээс энэ номыг бид туурвисан юм.

There are no comments on this title.

to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Local cover image