Local cover image
Local cover image
Image from Google Jackets

Бөгжний барилдлага

By: Contributor(s): Material type: TextTextSeries: Бөгжний эзэн ; Тэргүүн дэвтэрУБ.: Адмон ХГ., 2024Description: 588 хуудISBN:
  • 978-9919-28-115-1
DDC classification:
  • 825 Т-471
Contents:
Бөгжний барилдлага бол Ж.Р.Р.Толкины Бөгжний эзэн хэмээх XX зууны уран сэтгэмжийн яруу тод, алдар суут сод бүтээлийн тэргүүн дэвтэр билээ. Эл ботид Шаир нутгийн нам жим буйдхан тосгоноо суух Фродо Баггинст хөгшин ах Билбо нь өөрийн бөгжөө найдан өвлүүлснээр маш их хариуцлагын эзэн болж байгаагаар үйл явдал эхэлдэг. Улмаар Фродо гэр орноо орхиж, аюулыг сөрөн Дундад газрыг хөндлөн гулд туулж Үйлийн гавд очин бөгжийг устгаж харанхуйн эзний бузар санааг эцэс болгох үүрэг хүлээнэ. Хоббит зохиолын нэгэн адил энэ зохиолд ч бас гол баатар өөрт ахадсан гэмээр даалгавартай учрах ч үйл явдал өрнөх тусам эр зориг, овсгоо самбаа болон анд нөхдийнхөө тусламжтайгаар улам бүр өсөж хөгжинө. Толкин хүүхэд ахуй наснаасаа л эртний болон дундад зууны үеийн үлгэр домгуудыг ихэд сонирхож, Дундад газар хэмээн нэрийдсэн үлгэр домгийн ертөнцийг өөрийн төсөөлөлдөө бүтээж эхэлсэн ажээ. Тэрхүү ертөнц нь тун ч нарийн зураглал бүхий байгаль газар зүй, түүхтэй агаад хүмүүсээс гадна хоббитууд, элфүүд, одойчууд, гоблинууд гэх зэрэг өвөрмөц оршин суугчид, тэр бүү хэл өөрийн гэсэн тусгай хэлтэй. Бөгжний эзэн хэмээх энэхүү гурамсан бүтээл анх гарсан цагаасаа дэлхий даяар 150 сая гаруй хувь хэвлэгдэж, XX зууны хамгийн алдартай уран зохиолын бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон юм. Тиймээс ч Ж.Р.Р.Толкиныг орчин үеийн зөгнөлт уран зохиолын төрлийн эцэг хэмээн зүй ёсоор тооцдог бөгөөд түүний бүтээлүүдийг эртний болон дундад зууны үеийн агуу туульсын зохиолуудтай жишин үзэхэд ч буруудахгүй билээ.
Holdings
Item type Current library Collection Call number Status Date due Barcode
Non textbook Non textbook GMIT Library Literature Mongolian book 825 Т-471 (Browse shelf(Opens below)) Available 3309-1
Non textbook Non textbook GMIT Library Literature Mongolian book 825 Т-471 (Browse shelf(Opens below)) Available 3309-2
Non textbook Non textbook GMIT Library Literature Mongolian book 825 Т-471 (Browse shelf(Opens below)) Available 3309-3

Бөгжний барилдлага бол Ж.Р.Р.Толкины Бөгжний эзэн хэмээх XX зууны уран сэтгэмжийн яруу тод, алдар суут сод бүтээлийн тэргүүн дэвтэр билээ.

Эл ботид Шаир нутгийн нам жим буйдхан тосгоноо суух Фродо Баггинст хөгшин ах Билбо нь өөрийн бөгжөө найдан өвлүүлснээр маш их хариуцлагын эзэн болж байгаагаар үйл явдал эхэлдэг. Улмаар Фродо гэр орноо орхиж, аюулыг сөрөн Дундад газрыг хөндлөн гулд туулж Үйлийн гавд очин бөгжийг устгаж харанхуйн эзний бузар санааг эцэс болгох үүрэг хүлээнэ. Хоббит зохиолын нэгэн адил энэ зохиолд ч бас гол баатар өөрт ахадсан гэмээр даалгавартай учрах ч үйл явдал өрнөх тусам эр зориг, овсгоо самбаа болон анд нөхдийнхөө тусламжтайгаар улам бүр өсөж хөгжинө.

Толкин хүүхэд ахуй наснаасаа л эртний болон дундад зууны үеийн үлгэр домгуудыг ихэд сонирхож, Дундад газар хэмээн нэрийдсэн үлгэр домгийн ертөнцийг өөрийн төсөөлөлдөө бүтээж эхэлсэн ажээ. Тэрхүү ертөнц нь тун ч нарийн зураглал бүхий байгаль газар зүй, түүхтэй агаад хүмүүсээс гадна хоббитууд, элфүүд, одойчууд, гоблинууд гэх зэрэг өвөрмөц оршин суугчид, тэр бүү хэл өөрийн гэсэн тусгай хэлтэй.

Бөгжний эзэн хэмээх энэхүү гурамсан бүтээл анх гарсан цагаасаа дэлхий даяар 150 сая гаруй хувь хэвлэгдэж, XX зууны хамгийн алдартай уран зохиолын бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон юм. Тиймээс ч Ж.Р.Р.Толкиныг орчин үеийн зөгнөлт уран зохиолын төрлийн эцэг хэмээн зүй ёсоор тооцдог бөгөөд түүний бүтээлүүдийг эртний болон дундад зууны үеийн агуу туульсын зохиолуудтай жишин үзэхэд ч буруудахгүй билээ.

There are no comments on this title.

to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Local cover image