Local cover image
Local cover image
Image from Google Jackets

Аялал Vs Араншин: Фото нийтлэл

By: Material type: TextTextУБ.: Нэпко хэвлэлийн газар 2021Description: 208 х А4ISBN:
  • 978-9919-511-22-7
DDC classification:
  • 686 Б-34
Contents:
Амьдрал бол хорвоогийн ааш араншинг олж, өөрөө түүндээ зохицохын төлөө их эрэл бөлгөө. Бид хүссэн хүсээгүй эргэн тойрныхоо хүмүүсийн аашийг олохоос эхлээд дарга даамлынхаа юу хүсээд байгааг танин мэдэхэд өдөр тутмын амьдралаа зориулж явдаг. Харин тулга тойрсон өдөр тутмын ийм эрэл хайгуулаас давсан хүсэл мөрөөдлийг “хобби” гэдэг. Эрдэмтэн мэргэд амьдралын зорилго, хобби хоёрын аль нь нэгдүгээрт байдаг тухайд маргаантай. Ажил амьдралынхаа чөлөө заваар зүрх сэтгэлээ зориулдаг зүйлсийг хобби гэдэгт нэг хэсэг нь эргэлздэггүй. Гэтэл, тэрхүү өчүүхэн чөлөөг л бий болгохын тулд хүн ажиллаж хөдөлмөрлөж явдаг гэж нөгөөдүүл нь мэтгэх. Алин ч байлаа гэсэн бидний амьдралыг хоббиноос нь салгах аргагүй төдийгүй, хоёр хөлт нэгэн амьтныг “хүн” болгож байдаг юм нь тэр байж ч мэднэ. Шоргоолж, минжнээс эхлээд хөдөлмөрч хичээнгүй амьтан зөндөө боловч хоббитой арслан, дажгүй төрөлжсөн цуглуулгатай хэрээ энэ тэр одоо болтол олдоогүй байгаа нь нэгийг өгүүлэх мэт. Манай нэртэй дипломатч, орчуулагч, ажил хэргийн ертөнцийн зүтгэлтэн Г.Батсүхийн хобби бол амьтны гэрэл зураг. Илүү тодруулбал тэдний өвөрмөц араншинг харуулсан агшныг дүрслэн буулгах явдал. Тэрбээр, ажил хэрэг, хорвоогийн амьдралд зориулснаасаа дутахгүй хүч чармайлт, цаг завыг халуун орны ширэнгэ, цөлийн хязгаар, хөвч тайга, хангайн царамд аялан амьтны ааш аягийг буулгахад зориулжээ. Магадгүй, зөвхөн үүний төлөө л цаг наргүй ажиллаж, карьераа өсгөж, өөрийгөө хөгжүүлсэн ч юм болов уу гэмээр тийм их ажил орсон нь эл номоос харагдана. Дэлхий дахины болон манай орны ховор сонин амьтны онцлог ааш араншинг олох гэж газрын хэцээр бэдрэн, олон өдөр хоногийг зориулан авсан эдгээр зургууд хорвоо ертөнцийн нууцлаг хуудсуудыг таны өмнө нээх болно. Зураг болгоны түүх, тохиолдсон адал явдлыг өгүүлсэн бичвэртэй учраас номыг илүү сонирхолтой болгож байна. Ингээд номын ширээ, зөөлөн суудлаасаа сэтгэл зүрхээрээ алсран, Г.Батсүхийн “дуран”-гаар харсан амьтдын хачин сонин ааш аягийг гайхан ажиж, байгаль дэлхийн нууцлаг гүн рүү аялцгаая!
Holdings
Item type Current library Collection Call number Status Date due Barcode
Non textbook Non textbook GMIT Library Technology Mongolian book 686 Б-34 (Browse shelf(Opens below)) Available 3111-1
Non textbook Non textbook GMIT Library Technology Mongolian book 686 Б-34 (Browse shelf(Opens below)) Available 3111-2

Амьдрал бол хорвоогийн ааш араншинг олж, өөрөө түүндээ зохицохын төлөө их эрэл бөлгөө. Бид хүссэн хүсээгүй эргэн тойрныхоо хүмүүсийн аашийг олохоос эхлээд дарга даамлынхаа юу хүсээд байгааг танин мэдэхэд өдөр тутмын амьдралаа зориулж явдаг.

Харин тулга тойрсон өдөр тутмын ийм эрэл хайгуулаас давсан хүсэл мөрөөдлийг “хобби” гэдэг. Эрдэмтэн мэргэд амьдралын зорилго, хобби хоёрын аль нь нэгдүгээрт байдаг тухайд маргаантай. Ажил амьдралынхаа чөлөө заваар зүрх сэтгэлээ зориулдаг зүйлсийг хобби гэдэгт нэг хэсэг нь эргэлздэггүй. Гэтэл, тэрхүү өчүүхэн чөлөөг л бий болгохын тулд хүн ажиллаж хөдөлмөрлөж явдаг гэж нөгөөдүүл нь мэтгэх. Алин ч байлаа гэсэн бидний амьдралыг хоббиноос нь салгах аргагүй төдийгүй, хоёр хөлт нэгэн амьтныг “хүн” болгож байдаг юм нь тэр байж ч мэднэ. Шоргоолж, минжнээс эхлээд хөдөлмөрч хичээнгүй амьтан зөндөө боловч хоббитой арслан, дажгүй төрөлжсөн цуглуулгатай хэрээ энэ тэр одоо болтол олдоогүй байгаа нь нэгийг өгүүлэх мэт.

Манай нэртэй дипломатч, орчуулагч, ажил хэргийн ертөнцийн зүтгэлтэн Г.Батсүхийн хобби бол амьтны гэрэл зураг. Илүү тодруулбал тэдний өвөрмөц араншинг харуулсан агшныг дүрслэн буулгах явдал. Тэрбээр, ажил хэрэг, хорвоогийн амьдралд зориулснаасаа дутахгүй хүч чармайлт, цаг завыг халуун орны ширэнгэ, цөлийн хязгаар, хөвч тайга, хангайн царамд аялан амьтны ааш аягийг буулгахад зориулжээ. Магадгүй, зөвхөн үүний төлөө л цаг наргүй ажиллаж, карьераа өсгөж, өөрийгөө хөгжүүлсэн ч юм болов уу гэмээр тийм их ажил орсон нь эл номоос харагдана.

Дэлхий дахины болон манай орны ховор сонин амьтны онцлог ааш араншинг олох гэж газрын хэцээр бэдрэн, олон өдөр хоногийг зориулан авсан эдгээр зургууд хорвоо ертөнцийн нууцлаг хуудсуудыг таны өмнө нээх болно. Зураг болгоны түүх, тохиолдсон адал явдлыг өгүүлсэн бичвэртэй учраас номыг илүү сонирхолтой болгож байна.

Ингээд номын ширээ, зөөлөн суудлаасаа сэтгэл зүрхээрээ алсран, Г.Батсүхийн “дуран”-гаар харсан амьтдын хачин сонин ааш аягийг гайхан ажиж, байгаль дэлхийн нууцлаг гүн рүү аялцгаая!

There are no comments on this title.

to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Local cover image