000 04224nam a22001577a 4500
008 240118b |||||||| |||| 00| 0 mon d
020 _a978-9919-511-22-7
082 _a686
_bБ-34
100 _aБатсүх Г.
_eРед:Цэнддоо Б., Болдбаатар Б.,
_94270
110 _aТөслийн санаачлагч: Алимаа Л.
_94271
245 _aАялал Vs Араншин:
_bФото нийтлэл
264 _aУБ.:
_bНэпко хэвлэлийн газар
_c2021
300 _a208 х
_cА4
505 _aАмьдрал бол хорвоогийн ааш араншинг олж, өөрөө түүндээ зохицохын төлөө их эрэл бөлгөө. Бид хүссэн хүсээгүй эргэн тойрныхоо хүмүүсийн аашийг олохоос эхлээд дарга даамлынхаа юу хүсээд байгааг танин мэдэхэд өдөр тутмын амьдралаа зориулж явдаг. Харин тулга тойрсон өдөр тутмын ийм эрэл хайгуулаас давсан хүсэл мөрөөдлийг “хобби” гэдэг. Эрдэмтэн мэргэд амьдралын зорилго, хобби хоёрын аль нь нэгдүгээрт байдаг тухайд маргаантай. Ажил амьдралынхаа чөлөө заваар зүрх сэтгэлээ зориулдаг зүйлсийг хобби гэдэгт нэг хэсэг нь эргэлздэггүй. Гэтэл, тэрхүү өчүүхэн чөлөөг л бий болгохын тулд хүн ажиллаж хөдөлмөрлөж явдаг гэж нөгөөдүүл нь мэтгэх. Алин ч байлаа гэсэн бидний амьдралыг хоббиноос нь салгах аргагүй төдийгүй, хоёр хөлт нэгэн амьтныг “хүн” болгож байдаг юм нь тэр байж ч мэднэ. Шоргоолж, минжнээс эхлээд хөдөлмөрч хичээнгүй амьтан зөндөө боловч хоббитой арслан, дажгүй төрөлжсөн цуглуулгатай хэрээ энэ тэр одоо болтол олдоогүй байгаа нь нэгийг өгүүлэх мэт. Манай нэртэй дипломатч, орчуулагч, ажил хэргийн ертөнцийн зүтгэлтэн Г.Батсүхийн хобби бол амьтны гэрэл зураг. Илүү тодруулбал тэдний өвөрмөц араншинг харуулсан агшныг дүрслэн буулгах явдал. Тэрбээр, ажил хэрэг, хорвоогийн амьдралд зориулснаасаа дутахгүй хүч чармайлт, цаг завыг халуун орны ширэнгэ, цөлийн хязгаар, хөвч тайга, хангайн царамд аялан амьтны ааш аягийг буулгахад зориулжээ. Магадгүй, зөвхөн үүний төлөө л цаг наргүй ажиллаж, карьераа өсгөж, өөрийгөө хөгжүүлсэн ч юм болов уу гэмээр тийм их ажил орсон нь эл номоос харагдана. Дэлхий дахины болон манай орны ховор сонин амьтны онцлог ааш араншинг олох гэж газрын хэцээр бэдрэн, олон өдөр хоногийг зориулан авсан эдгээр зургууд хорвоо ертөнцийн нууцлаг хуудсуудыг таны өмнө нээх болно. Зураг болгоны түүх, тохиолдсон адал явдлыг өгүүлсэн бичвэртэй учраас номыг илүү сонирхолтой болгож байна. Ингээд номын ширээ, зөөлөн суудлаасаа сэтгэл зүрхээрээ алсран, Г.Батсүхийн “дуран”-гаар харсан амьтдын хачин сонин ааш аягийг гайхан ажиж, байгаль дэлхийн нууцлаг гүн рүү аялцгаая!
942 _2ddc
_cNONTEXT
999 _c3111