Local cover image
Local cover image
Image from Google Jackets

Сахаргүй амттан

By: Material type: TextTextУБ.: Адмон принт ХХК. 2023Description: 228 хууд АISBN:
  • 978-9919-0-1419-3
DDC classification:
  • 641 Э-66
Contents:
Хүн бүрийн дуртай амттан ондоо ч чихэрлэг амтаараа ижил. Тэгвэл таны төсөөлсөн, дуртай тэр амттан эсийн үйл ажиллагаа, эрхтэн тогтолцооны дотоод орчны биохимийн урвал явагдахад чухал үүрэгтэй энзимийг тэтгэдэг, биеийг хоргүйжүүлэгч голлох эрхтэн болох элэгний үйл ажиллагааг дэмждэг нэгдлүүдийг агуулсан, гэдэсний бичил орчинг тэжээх эслэгтэй, түүгээр ч зогсохгүй хорхойсол дарах увидастай бол ямар вэ? Хортой утаа, стресс, ажлын их ачаалал, химийн хортой бодис, хүнсний ядмаг сонголтоос үүдэн биед чөлөөт радикалын хэмжээ байх хэмжээнээс ихэсдэг. Тэдгээрийг бууруулдаг хүчин зүйлс нь антиоксидант буюу ургамлын шим. Жимс ногоо үүгээр элбэг бөгөөд тэдгээр чөлөөт радикалын дутуу электроныг нөхсөнөөр эсийн дотоод хэт исэлдэлт багасч, бие махбодь эрүүлждэг. Шинэхэн болон хатаасан жимс нь байгалийн гаралтай чихэр бөгөөд боловсруулалтанд оруулсан сахраас шим тэжээлийн хувьд хавьгүй илүү. Эдгээр жимс, жимсгэнийг оролцуулсан амттан нь чихэрлэг хүнсний хорхойслыг эрүүл аргаар зохицуулах арга болох төдийгүй хүний биед хэрэгтэй бичил шим болох амин дэм, эрдсийг нөхөж өгөх юм. Амттанг огт идэхгүйгээр тас хорих тусам түүнд улам хорхойсч, хожим нэг дор хэтрүүлэх хандлага үүсэх эрсдэлтэй. Харин “Сахаргүй амттан” номд орсон амттануудад дахин дахин идэх “дэв” төрүүлэхгүй, харин хорхойслыг дарах орцууд сонгосон тул гэмшилгүйгээр таашааж болно. Хэт боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд сэтгэл санааг тайван бус, тавьтаргүй болгох нөлөө бүхий будагч бодис, гэдэсний ашигтай бичил биетүүдийг бууруулагч нөөшлөгч, нэг идээд эхэлбэл зогсохын аргагүй байдалд оруулдаг, лабораторийн орчинд гаргасан хиймэл үнэр, амталгаа нэмсэн гэх сөрөг талууд бий. Дэлгүүрээс авдаг сав баглаа боодолтой чихэрлэг бүтээгдэхүүнүүдээр амттанг төлөөлүүлдэг ойлголтыг өөрчлөхөд энэ номд орсон жорууд туслана гэж найдаж байна. Жор тус бүрийн орцыг өнгөт зургаар ойлгомжтойгоор дэлгэн харуулсан тул ходоодонд юу орох нь ил тод, тодорхой. Огт хоол хийж үзээгүй хүнд ч гал тогоондоо цагаа өнгөрүүлэх хүсэл сэдэл төрүүлэх энэ ном таны хамгийн хайртай жорын ном байх болно.
Holdings
Item type Current library Collection Call number Status Date due Barcode
Non textbook Non textbook GMIT Library Technology Mongolian book 641 Э-66 (Browse shelf(Opens below)) Available 3318-1
Non textbook Non textbook GMIT Library Technology Mongolian book 641 Э-66 (Browse shelf(Opens below)) Checked out 2026-08-29 3318-2

Хүн бүрийн дуртай амттан ондоо ч чихэрлэг амтаараа ижил. Тэгвэл таны төсөөлсөн, дуртай тэр амттан эсийн үйл ажиллагаа, эрхтэн тогтолцооны дотоод орчны биохимийн урвал явагдахад чухал үүрэгтэй энзимийг тэтгэдэг, биеийг хоргүйжүүлэгч голлох эрхтэн болох элэгний үйл ажиллагааг дэмждэг нэгдлүүдийг агуулсан, гэдэсний бичил орчинг тэжээх эслэгтэй, түүгээр ч зогсохгүй хорхойсол дарах увидастай бол ямар вэ?

Хортой утаа, стресс, ажлын их ачаалал, химийн хортой бодис, хүнсний ядмаг сонголтоос үүдэн биед чөлөөт радикалын хэмжээ байх хэмжээнээс ихэсдэг. Тэдгээрийг бууруулдаг хүчин зүйлс нь антиоксидант буюу ургамлын шим. Жимс ногоо үүгээр элбэг бөгөөд тэдгээр чөлөөт радикалын дутуу электроныг нөхсөнөөр эсийн дотоод хэт исэлдэлт багасч, бие махбодь эрүүлждэг. Шинэхэн болон хатаасан жимс нь байгалийн гаралтай чихэр бөгөөд боловсруулалтанд оруулсан сахраас шим тэжээлийн хувьд хавьгүй илүү. Эдгээр жимс, жимсгэнийг оролцуулсан амттан нь чихэрлэг хүнсний хорхойслыг эрүүл аргаар зохицуулах арга болох төдийгүй хүний биед хэрэгтэй бичил шим болох амин дэм, эрдсийг нөхөж өгөх юм.

Амттанг огт идэхгүйгээр тас хорих тусам түүнд улам хорхойсч, хожим нэг дор хэтрүүлэх хандлага үүсэх эрсдэлтэй. Харин “Сахаргүй амттан” номд орсон амттануудад дахин дахин идэх “дэв” төрүүлэхгүй, харин хорхойслыг дарах орцууд сонгосон тул гэмшилгүйгээр таашааж болно.

Хэт боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд сэтгэл санааг тайван бус, тавьтаргүй болгох нөлөө бүхий будагч бодис, гэдэсний ашигтай бичил биетүүдийг бууруулагч нөөшлөгч, нэг идээд эхэлбэл зогсохын аргагүй байдалд оруулдаг, лабораторийн орчинд гаргасан хиймэл үнэр, амталгаа нэмсэн гэх сөрөг талууд бий.

Дэлгүүрээс авдаг сав баглаа боодолтой чихэрлэг бүтээгдэхүүнүүдээр амттанг төлөөлүүлдэг ойлголтыг өөрчлөхөд энэ номд орсон жорууд туслана гэж найдаж байна.

Жор тус бүрийн орцыг өнгөт зургаар ойлгомжтойгоор дэлгэн харуулсан тул ходоодонд юу орох нь ил тод, тодорхой. Огт хоол хийж үзээгүй хүнд ч гал тогоондоо цагаа өнгөрүүлэх хүсэл сэдэл төрүүлэх энэ ном таны хамгийн хайртай жорын ном байх болно.

There are no comments on this title.

to post a comment.

Click on an image to view it in the image viewer

Local cover image